Улаанбаатар хотын утаа уушги зүрхийг минь базаж байнаа, зайлуул гэж. Өнөө өглөө бүр ч дэндүү байлаа. Ядаж байхад жаахан цас хаялж байгаа болхоор цонхоор гадагш харвал утаа, цас хоёр нийлээд хот тэр чигээрээ бүүдийсэн саарал юм харагдна.
Энэ олон бүүдгэр, саарал өдрүүдийг яаж барна даа... Саарал гэснээс Нисванис хамтлагийн "Саарал үе" гэж цомог байдаг гэсэн, сонсож үзмээр санагдчихлаа.
Одоо ч хотын хаана нь ч амьдарсан ялгаагүй болж дээ. Хотоос гадна ядаж нэг уулын цаана амьдарвал арай дээр байх юм шиг. Гол асуудал манай гэр хорооллуудад байгаа нь хэнд ч ойлгомжтой. Даанч тэр олон айлыг нүүрснээс өөр юмаар дулаацуулах хэцүү юм даа... Миний бодоход цахилгаан тасардаггүй, үнэ хямд байх нөхцөлд айлууд нүүрсний оронд сайн чанарын цахилгаан халаагуур хэрэглэвэл зүгээр юм. 1 машин нүүрс 180 мянга орчим, тэр нь нэг өвөлд бараг хүрэхгүй. Харин сүүлийн үед Atlantic гэсэн байхаа, Францын халаагуурыг хүмүүс их сонирхох болж. Чадал сайтай, цэвэрхэн, авсаархан халаагуур байна лээ. Цөөхөн ирээд дороо дуусч байна гэсэн "шум" гадуур явж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment