Айвенхоу Майнз-ын захирал Фридланд гэж Монголчуудын "сайн" танил бий. Тэр хүн Монголын хэдэн толгойг дэлхийд таниулахад том үүрэг гүйцэтгэсэн гэж боддог юм. Оюу, Цагаан, Таван гэхмэтчилэн баахан толгойн тухай энд тэндгүй яриад явахаар нь Robert Friedland's Tour d' Tolgoi гээд хөөрхөн шоглочихсон байсан.
Хэдэн толгойгоо тойрч маргасаар байтал металлын, түүхий эдийн үнэ уначихлаа. Гээд одоо яахав дээ, дэлхий даяараа хямарч байхад. Энэ үнийн уналт ГОК-ийн маань 30 жилийн ойтой яг давхцаад байгаа нь харамсалтай.
http://www.resourceinvestor.com гэсэн сайт дээр 11 сарын эхээр нэг хүснэгт гарсан байна. Энд зарим металлын өнөөгийн зах зээлийн ханшийг үйлдвэрийн зардлаа дөнгөж нөхөх дундаж үнэтэй нь харьцуулж. Энийг харвал сүүлийн үед байсгээд л тэнд тийм уурхай зогсож гэнэ, хаагдаж гэнэ, үйлдвэрлэлээ бууруулж гэнэ гэсэн мэдээ дуулдаад байгаад гайхах юм алга. Манай Эрдэнэтийн зардал хэд байдаг юм бол? "Үүнээс цааш газар үгүй" хязгаартаа хүрэхэд тун ойрхон байгаа бололтой байна шүү хүмүүсээ.
Metal / Industry Break-Even Price (Roughly) / Current Price
Nickel $5.00 per pound / $5.37
Zinc $0.90-$1.10 per pound / $0.48
Copper $1.30 a pound / $1.85
Palladium $300.00 per ounce / $195.00
Platinum $1,100.00 per ounce / $818.00
Зэсийн үнэ Лондонгийн бирж дээр 2008 онд ямар байсныг хардаа.
Wednesday, December 10, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment